Онцгой байдлын ерөнхий газраас “Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт нийслэл, 21 аймгийн Онцгой байдлын газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн төлөөлөл оролцож, гамшгаас хамгаалах бэлэн байдал, тулгамдаж буй асуудал, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын чиг хандлагын талаар санал солилцсон юм.
Түүнчлэн ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр “Монгол Улсын гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, бэлэн байдал”, тус газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хурлаас гаргасан шийдвэрүүд”, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ, олон улсын чиг хандлага”, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн төвийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа “Гамшгийн орон зайн мэдээллийн системийн хэрэглээ”сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Тус хэлэлцүүлэг нь орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгын хүрээнд зохион байгуулагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.