Бүтээн байгуулалт, тохижилтын томоохон ажлуудыг өрнүүлжээ

1654E480-E4A9-42D5-8DF2-5B6C68369478.jpeg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид он гарсаар 164 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 19 иргэний амь нас, 1,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Алба хаагчдын ажиллах орчныг сайжруулах хүрээнд Онцгой байдлын газар, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Эрэн хайх, аврах анги, салбар, Гал түймэр унтраах, аврах 19, 36, 40, 61 дүгээр ангиуд, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн засвар шинэчлэлийн 110 бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг өрнүүлжээ.

Тухайлбал, 8 айлын орон сууцыг орчин үеийн оффисын зориулалтаар засаж шинэчилсэн, бялдаржуулах танхим, албаны эрэлч нохойн байрыг шинээр барьж, тохижуулсан.

Мөн сургалтын танхим, амрах байр, гал тогоо, коридор болоод байгууллагын гадна талын гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг хийсэн.

Түүнчлэн 3 алба хаагч тус бүрт иж бүрэн таван ханатай гэр гардуулж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн гэдгийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнд танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top