Иж бүрэн шалгалтын дүнг танилцуулав

159A5959-773qcxvxccrcfc31qqcloib2k0p9o5k25kbker6o8jk.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар  Хяналт шалгалтын газрын дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Багахангай, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа. Тус хяналт шалгалтын үр дүн, гаргасан зөвлөмжийг ажлын хэсэг нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд танилцуулсан юм.

Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, 2020, 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагааны хяналт шалгалтын дүнг танилцуулж, цаашид анхаарах зарим асуудлаар зөвлөмж хүргэж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top