Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж байгааг онцоллоо

ADF99CB6-6967-40A7-8D8F-6A11623203AC.jpeg

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги нь он гарсаар гамшиг, ослын 28 удаагийн дуудлагаар ажиллаж, 920 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Сайхан, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Хушаат сумдын нутаг дэвсгэрт хүрч үйлчилдэг бөгөөд усны осол, хээрийн түймэр, замын тээврийн ослын дуудлага зонхилдог.

Ажиллах орчин нөхцлийг сайжруулах хүрээнд сургалтын танхим, цэргийн байр, бялдаржуулах өрөө зэргийг шинэчилж, зоорийн агуулах, харуулын байрыг шинээр барьж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн байна.


Түүнчлэн иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх сургалт, дадлага болон алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тэмцээн, уралдааныг тогтмол зохион байгуулж байгааг онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top