Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоохоор БОАЖЯ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран долдугаар сараас судалгааны ажлыг эхлүүлсэн.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт ЗХЖШ, ОБЕГ, ШУТИС-ийн холбогдох удирдлага, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид багтаж байгаа юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар орон дээр нөхцөл байдалтай танилцаж, тооцоо, судалгаа хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.