Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сантай хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн анги, салбарын барааны няравуудын сургалтыг энэ сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Гамшиг, ослын үед хэрэглэх шаардлагатай хүнс, бараа материал, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн урьдчилан байршуулах, хүмүүнлэгийн ажиллагааны горим, Онцгой байдлын үеийн гааль, ачаа тээвэрлэлт логистик, бараа хадгалалт, агуулахын бэлэн байдал зэрэг сэдвээр алба хаагчид багаар ажиллаж, харилцан туршлага солилцон, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлсэн юм.
Сургалтын төгсгөлд алба хаагчдад гэрчилгээ гардуулж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.