Туршлага судалж, санал солилцлоо

6E4556BC-5479-45B6-88EC-0029D8AAAEBA.jpeg

Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетик нөөцийн Эрдэнэт төвийн үйл ажиллагаатай ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн танилцаж, туршлага судаллаа.

Онцгой байдлын байгууллага нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 10 сая мод тарих зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд 2022 онд нийт 95 мянга гаруй жимс, жимсгэнэний мод, бут шинээр тарьж, ургуулаад байгаа юм.

Мөн Дорнод, Сүхбаатар, Увс, Завхан аймагт үрсэлгээний нэгж байгуулах ажлыг эхлүүлж, 8 төрлийн 23,500 орчим үрсэлгээг бэлтгээд байна.

Тус газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ тарьж, ургуулж байгаа үрсэлгээ, үр тариалалт, газар нутгийн онцлогт тохирсон мод, ургамлын талаар харилцан санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top