Зүүн Өмнөд Азийн бүсийн төвийн захирлыг хүлээн авч уулзлаа

9X1A9952.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн Зүүн Өмнөд Азийн бүсийн төвийн захирал Жерард Витамыг хүлээн авч уулзлаа.

9X1A9991

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, Австрали Улсын Засгийн газар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн. Түүний дотор Австралийн Улаан загалмайн нийгэмлэг нь манай байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажилладаг томоохон хамтрагчдын нэг гэдгийг онцоллоо.

9X1A9911

Онцгой байдлын ерөнхий газар, Австрали Улсын Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд сайжирч байгаагийн нэг илрэл нь 2002 оноос эхлэн тус нийгэмлэгээс сайн дурын ажилтнууд манай улсад ажиллаж байгаа явдал юм.

Онцгой байдлын албаны чадавхийг сайжруулах, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд сайн дурын ажилтнууд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тэмдэглэсэн.

9X1A9932

Тухайлбал, өнгөрсөн онд Япон улсад болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурлаас гаргасан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх, Онцгой байдлын албаны бодлогын томоохон баримт бичгүүдийг боловсруулах, шинэчлэн найруулах,  хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд үнэтэй санал, зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан Австралийн сайн дурын олон улсын хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Даррил Гловерт талархаж байгаагаа илэрхийллээ.

9X1A9959

Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн Монгол дах салбар үйл ажиллагаагаа зогсоож байгаа хэдий ч Монгол Улсад Австралийн Элчин сайдын яам байгуулагдаж байгаа нь хоёр улсын харилцаа, тэр дундаа хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг Онцгой байдлын ерөнхий газар, Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагаа үргэлжилсээр байх болно гэдгийг уулзалтын үеэр Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн Зүүн Өмнөд Азийн бүсийн төвийн захирал ноён  Жерард Витам онцолж байлаа.

9X1A9987

scroll to top