Байгууллагын бодлого, зорилтын хэрэгжилтийг танилцуулж, ажлын амжилт хүслээ

3A48DF3D-066E-428B-9D10-30EDE9BF2851.jpeg

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал сум дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтаар Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтын хэрэгжилтийг танилцуулж, алба хаагчдад ажлын амжилт хүссэн юм.


Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги нь 2017 онд байгуулагдснаас хойш 95 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 33 хүний амь насыг авран хамгаалсан байна.


Тус анги нь Хатгал, Ханх, Цагаан-Уул, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдад хүрч үйлчилдэг бөгөөд ахуйн гал түймэр, авто тээвэр, үер, усны осол, мөс цөмөрсөн, шавар, цасанд суусан дуудлагууд зонхилдог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top