Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа

41E45B4A-2EAD-445D-8A7F-8F7F5C045269.jpeg

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.

Ажиллах үеэрээ ахуйн зориулалт бүхий ачаа, тээврийн Bongo загварын автомашиныг гардуулан өгсөн юм.

Мөн тэрбээр Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийг түшиглэн орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан гал унтраах техникийн олон төрөлт спортын иж бүрэн цамхагтай танилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top