ДАШТ: ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ

308772868_1256035275177189_62442132224711835_n.jpg

Египетийн Каир хотноо зохион байгуулагдсан буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Т.Баярцэцэг 564 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин онч сорьсноос Ц.Мөнхзул 585 оноогоор алт, Т.Баярцэцэг 564 оноогоор мөнгө, Э.Хишигдэлгэр 557 оноогоорхүрэл медаль хүртсэнээр манай гурван тамирчин тус дасгалын бүх медалийн эзэн болоод байна.

Ингэснээр манай тамирчид энэ жилийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.

scroll to top