“Нээлттэй хаалганы өдөр-2022” арга хэмжээнд оролцов

DSC_0072-5.jpg

Говь-Алтай аймгийн төрийн байгууллагуудын бүх төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хүртээмжтэй хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр-2022” арга хэмжээг Засаг даргын Тамгын газраас зохион байгуулав.

Тус арга хэмжээнд Онцгой байдлын газрын хамт олон оролцож, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг газар дээр олгож, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага, материалыг иргэд олон нийтэд тарааж, өөрсдийн үйл ажиллагааны талаар иргэдээс санал хүсэлт авч, цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

Мөн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр гал унтраах дуурайлган үзүүлэх дадлага сургууль, эрэлч нохойн үзүүлбэрийг иргэд, олон нийтэд үзүүллээ гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top