Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Дорнод-Монголын тал нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эхээр 10-15 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод:   Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Салхи 2-нд зүүн аймгуудын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 4-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн 4 дүгээр гудамжинд гэр шатсан тухай мэдээллийг 10.31-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Б-ийн 5 ханатай гэр 10.30-ны өдрийн 20:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 10.31-ний өдрийн 16:05 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 12:32 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 68 дугаар байр хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 16:13 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан очиж 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 хүнийг гаргасан.    

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн 10 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 19:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Гудгарын-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 305 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т, Ө-42°45’36.0”, У-108°43’48.0”/10.31-ны өдрийн 22:34 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 22:42 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хатанбулаг сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ 10.16-ны өдрөөс 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Үндэсний аврах бригад, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.30-ны өдрийн 07:00 цагаас 18:44 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн Хавцалт замбал гэдэг газар уулын 2 талаар 6 км-т зохион байгуулсан. 10.31-ний өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.

Цас шаварт суусан: Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Баян заадас” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс баруун зүгт 35 км-т/ 1 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 23:55 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 8 алба хаагч 1 автомашинтай ажиллаж Багахангай дүүргийн иргэн Д /65 настай эмэгтэй/, Б /34 настай эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, П /28 настай эрэгтэй/, П /25 настай эмэгтэй/, Н /24 настай эмэгтэй/, Д/20 настай эрэгтэй/, Г /5 настай эрэгтэй/ нар “Старекс” загварын автомашинаар зорчиж яваад цасанд суусан байсныг татан гаргасан. 

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Жаргалантын доод-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т, Багануур дүүргээс зүүн зүгт 27 км-т/ 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 00:15 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэн Б/48 настай эрэгтэй/, Ч /47 настай эрэгтэй/ “Хариер” загварын автомашинаар Н /53 настай эрэгтэй/ “Ланд круйзер-80” загварын автомашинаар тус тус зорчиж яваад цасанд суусан байсныг татан гаргасан. 

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /Багануур дүүргээс зүүн зүгт 27 км-т/ 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 00:45 цагт хүлээн авсан.   Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж Багануур дүүргийн иргэн Г/57 настай, эрэгтэй/, Э /55 настай, эмэгтэй/ “Пробокс” загварын автомашинаар, мөн Багануур дүүргийн иргэн О /52 настай, эмэгтэй/, Э/39 настай, эрэгтэй/, А /10 настай, эрэгтэй/, А /8 настай, эмэгтэй/  “Субару форестер” загварын автомашинаар зорчиж яваад цасанд суусан байсныг татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хорооны “Гүний-Овоо” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 24 км-т/ 1 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 08:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж Багануур дүүргийн иргэн Х /50 настай, эрэгтэй/, С /28 настай, эмэгтэй/ нар “Приус-20” загварын суудлын автомашинаар зорчиж яваад цасанд суусан байсныг татан гаргасан. 

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны “Задгай” дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 18:46 цагт хүлээн авсан.    Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход удаж муудсан (овог нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй) цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Цантын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Суудлын автомашин эвдэрсэн тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 23:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн суман дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Бор-Өндөр сумын чиглэлд 1 зорчигчтой  зорчиж явсан иргэн Б /62 настай, эрэгтэй/-н “Акссент” загварын суудлын автомашин эвдэрсэн байсан тул үлдээж 2 зорчигчийг сумын төвд хүргэж ирсэн.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top