Норвеги армиа байлдааны бэлэн байдалд шилжүүллээ

7B1F36F1-591F-4F8D-A3FF-2CD1FF5089A3-750x500-1.jpeg

ОХУ-аас Украинд хийж буй дайнтай холбогдуулан Норвеги улс зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд шилжүүллээ. Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стеререс хэлэхдээ, тус улс аюулгүй байдлын бодлогын хамгийн ноцтой нөхцөл байдалтай тулгарч байгааг онцлоод цэрэг армийг байлдааны бэлэн байдалд шилжүүлснийг мэдэгджээ.

Умард Атлантын цэргийн эвслийн (NATO) байгууллагын гишүүн Норвеги нь ОХУ-тай Арктикийн тэнгисээр хиллэдэг. Гэхдээ шууд цэргийн дайралт биш стратегийн дэд бүтцэд халдах эрсдлээс сэргийлэн ложистик, харилцаа холбоо, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс дээрх арга хэмжээг авчээ.

Оросууд Норвеги эсвэл өөр аль нэг улсыг шууд дайнд татан оруулахыг хүсч байна гэж үзэх ямар ч үндэслэл бидэнд байхгүй, гэхдээ Украины дайн НАТО-гийн бүх орнуудыг илүү болгоомжтой байх шаардлагатай болж байна” гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын тэнгисийн флотоос шумбагч хайн илрүүлэгч “P-8 Poseidon” нисэх онгоцыг Норвегид авчрах ажлыг яаравчилж байна.

Сүүлийн долоо хоногт нууцлаг нисдэг дронууд стратегийн чухал газруудын ойролцоо нисч байгааг ажигласны дараа Осло офшор дахь газрын тос, хийн өрөмдлөгүүдийнхээ эргэн тойрон дахь хамгаалалтыг нэмэгдүүлсэн. Энэ нь хөрш зэргэлдээх Балтын тэнгис дэх Хойд урсгал 1, 2 хийн хоолойд хорлон сүйтгэсэн ажиллагаа болсонтой ч холбоотой.

Норвегийн арми энэ чухал эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах үүргийг өнгөрсөн есдүгээр сард авсан бөгөөд Осло хот Их Британи, Голланд, Франц, Германы зэвсэгт хүчний дэмжлэгийг авчээ.

Украины дайн эхэлсний дараа Москва нийлүүлэлтээ багасгаж, Европын орнууд Оросын эрчим хүчний хамаарлаас салах оролдлого хийснээр Норвеги нь Европын байгалийн хийн нийлүүлэгч тэргүүлэгч орон болсон. Тус улс одоо ЕХ-ны нийт байгалийн хийн импортын дөрөвний нэг орчим хувийг эзэлж байна.

scroll to top