Энэтхэгийн Гужарат мужид дүүжин гүүр нурсны улмаас амиа алдсан хүний тоо 140-д хүрээд байна гэж India Today мэдээлжээ.
Морби хотын зэргэлдээх Мачху гол дээр 140 жилийн өмнө баригдсан гүүрийг сүүлийн хоёр жил сэргээн засварлах зорилгоор хааж, ердөө хоёрхон хоногийн өмнө нээсэн байна. Гүүрийн орон нутгийн эрх баригчдын зөвшөөрөлгүй нээжээ. “Odisha TV” сувгийн мэдээллээр, гүүр нурах үед 500 гаруй хүн байснаас 350 орчим нь түргэн урсгалтай гол руу унасан байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди захирамж гаргаж, нас барсан иргэдийн ар гэрийнхэнд 200 мянган рупи, гэмтэж бэртсэн хүмүүст 50 мянган рупи тус тус тусламж болгон олгохыг үүрэгдсэн байна. Аврах ажиллагаанд Энэтхэгийн арми, онцгой байдлын албаныхан дайчлагдан ажиллаж байна. Одоогоор, 177 хүнийг авраад байна.