Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас Онцгой байдлын ерөнхий газарт “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд “Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ ба гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг уялдуулах нь” сэдэвт сургалтыг Хойд бүсийн төв-Орхон аймагт зохион байгуулж байна.
Сургалтад Орхон, Булган, Дархан, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, Онцгой байдлын газрын дарга болон холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд энэ сарын 03-ныг хүртэл үргэлжилнэ.
Сургалтаар төслийн хүрээнд орон нутгийн түвшинд хийгдсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулж, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилан гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд уялдуулах, оролцогчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх мэдээ, мэдээлэл өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.