Хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага, мэдээллээ солилцлоо

314088841_470184948428493_7732920094925437771_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, технологи, инновацын ололтыг ашиглаж хамтын ажиллагааг дээшлүүлэх” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Гурван өдөр үргэлжилсэн тус өдөрлөгт 23 байгууллагын 60 гаруй төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын эрдэмтэн, судлаач оролцож мэдлэг, мэдээллээ хуваалцан, туршлага солилцож, санал бодлоо нэгтгэсэн юм.

Өдөрлөгт оролцогчид шинжлэх ухааны байгууллага болоод их, дээд сургуулиудад хийгдэж байгаа судалгаа туршилтын ажлууд, судалгааны лабораторийн техникийн хүчин чадал, нөөц бололцоог ашиглах боломжийг судлах зорилгоор хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, НОБГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Мал эмнэлгийн хүрээлэн, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Одон орон геофизикийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Технологийн инкубатор зэрэг хүрээлэнгүүдэд зочилж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухааны байгууллагуудын оролцоо боломж, судалгаа, лаборатори, техник хангамжтай танилцан, өргөн хүрээний мэдээлэл авсан юм.

Өдөрлөгийн төгсгөлд Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дэргэд Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөлийг байгуулах талаар санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top