Дундговь аймгийн Онцгой байдлын газраас “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, орон нутгийн “Найман түмэн мод” хөтөлбөрүүдийн хүрээнд хаврын тариалалтаар 4500 чацаргана 2000 гаруй модыг тарьж, орчныг тохижуулан усалгааны системийг бүрэн шийдвэрлэн, нөхөн тариалалтыг хийж, 100 хувийн ургалттай байна.
Намрын тариалалтаар Эрдэнэдалай сум дахь “Онцгойн төгөл”-д 1000 мод суулгаж орчны тохижилтыг хийсэн бол Хулд суманд 500 модыг тариад байна.
Мөн алба хаагчид гэрийн хашаа, орон сууцны ойролцоо 100 гаруй модыг тарьж ургуулж байгаа юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.