Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн түүхт 60 жилийн ойн хүрээнд “Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг ШУТИС-ийн оюутнуудыг хамруулан зохион байгууллаа.
Оролцогчид гал унтраах рело үүрч бай буудах, барилгын өндөр давхарт гурав сунадаг шатаар гарч байнгын шатаар буух, нэрвэгдсэн иргэнийг зөөвөрлөж аюулгүй талбайд буулгах, сониноор цаасан аяга хийх, бартаат зам саадыг туулж бариа руу гүйх зэрэг гамшгаас хамгаалах мэдлэг сорьсон цэгүүдэд үүрэг гүйцэтгэн, нийлбэр дүнгээр “Ялалт” баг бусдыгаа манлайлсан юм.
Тэмцээнийг зохион байгуулснаар оюутан, залуус гал түймэр, гамшиг ослын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, гал түймрийг ус ашиглаж унтраах арга зүйд суралцаж, багаар ажиллах чадвараа нэмэгдүүлэн, өөртөө болон бусдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, аюулгүй газарт хүргэх мэдлэгээ дээшлүүллээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.