Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын сургалт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байрлалд эхэллээ.
Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангийн 35 алба хаагч хамрагдаж байна.
Алба хаагчдад хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой танхимын болон хээрийн дадлага сургуулийг зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.