Аймгийн шилдэг өсвөрийн аврагчид тодорлоо

313223453_426690759644701_3088381207552690963_n.jpg

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо, “Петровис” ХХК-тай хамтран аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2022” тэмцээнийг зохион байгууллаа.

 Ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, хүүхдийн оролцоог хангах, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнд 4 багийн 28 хүүхэд оролцож, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр V сургуулийн “Дөл” баг тэргүүлж, II сургуулийн  “Соёмбо” баг удааллаа гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top