Онцгой байдлын ерөнхий газраас Өмнөговь аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургууль хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийлээ.
Тус аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг, хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг зэрэг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг юм.
Тиймээс Команд штабын сургуулиар тухайн аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болсон үеийн удирдлагын хариу арга хэмжээ, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг уялдуулах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах дадлага сургалтыг танхимаар зохион байгууллаа.
Дадлага сургуульд 12 алба, 21 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын 560, сумдын онцгой комиссын 278, Онцгой байдлын газрын 30, нийт 868 алба хаагч хамрагдсан юм.
Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, идэвх санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр онцлон, дадлага сургуулийг дүүрэн хангалттай дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ