Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эхээр -9-14 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -4-9 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0+5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6+11 градус, бусад нутгаар +3+8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас +3+8 м/с, +1+3 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, 8-ны өдөр Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар, 11-ний өдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 9-ний өдөр Алтайн уулархаг нутгаар, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө -20-25 градус, өдөртөө -6-11 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13-18 градус хүйтэн, өдөртөө -1+4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +9+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан байна. 9-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 10-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 06:59 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.        

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Майханы 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 8×10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 20:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 6×12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.        

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 21:39 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 22:08 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 2 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн 4 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 08:23 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Булаг” хорооллын 5 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 12:38 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 5х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.        

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Наймт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 186 км-т, сумын төвөөс хойд зүгт 11 км-т, Ө-49010’37.0’’, У-105021’22.2’’/Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 15:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 6х9 метрийн хэмжээтэй өвөлжөө, 12 тн хураалттай өвс шатаж байсныг ажиллан унтраасан.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Өлзийт тээл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 70 км-т/11.06-ны өдрийн 06:00 цагийн орчим харуулын байр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч 11.06-ны өдрийн 17:20 цагт очиж ажилласан. Гал түймэрт 2×2 метрийн хэмжээтэй харуулын байр, эд хогшил шатсан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 17:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, үүдний хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.          

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх багийн 31 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Баянмөнх” хорооллын 2 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 21:41 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 9х11 метрийн хэмжээтэй байшингийн шал, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн “Бугат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т, Ө-490112’12.58’’, У-112039’52’’/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 14:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиж, түймрийг бүрэн унтраасан.

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Богд сумын Цэлгэр багийн “Монголын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 38 км-т, Ө-44°51’36.0”, У-100°41’24.0”/11.06-ны өдрийн 18:34 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 18:41 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Богд сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчидаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд Баянговь сумын зарим иргэдэд сул мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:    

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн урд талын автозамын зорчих хэсэг 2 автомашин мөргөлдөж, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.07-ны өдрийн 00:26 цагт хүлээн авсан.Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход нийслэлийн иргэн Б /39 нас, эрэгтэй/ Кантер загварын бага оврын ачааны автомашиныг согтуугаар жолоодож явахдаа эсрэг урсгалд орж, урдаас ирж явсан “Приус 30” загварын суудлын автомашиныг мөргөж, автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан  байсныг 17 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн.

Голын усанд суусан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Мойлтын хүрхрээ” амралтын газрын урд талд, Ө-47°48’40.9”, У-107°21’27.8”суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн жолоодож явсан “Вранглер” загварын суудлын автомашин Туул голын усанд суусан байсныг ажиллан татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top