14 иргэний амь нас, 1,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

159A9896-6ukzoo3iapdw32t03wnrpngnbmzsjl3q0nymg0ryq0w-74q5c6rsl7f3romuwesa5kqgknhdfpuh7xv1tj06z40.jpg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 8, гал түймрийн 27 буюу нийт 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 14 иргэний амь нас, 1.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.8%-аар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top