1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулс, Дархадын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эхээр -8…-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи 9-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор хорооллын” задгайд /аймгийн төвөөс баруун урд зүгт 241 км, ангийн байрлалаас баруун урд зүгт 81 км/-т иргэн Б-ын байшингийн дээвэр 11.07-ны өдрийн 07:50 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг 11.07-ны өдрийн 12:02 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэд иргэн Б-гийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 18:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:22 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд зүйлс, 8х6 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 3 дугаар хороонд орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 18:44 цагт очиход тус байрны 4 дүгээр давхарт иргэн Ө-гийн 2 өрөө /58 м2/ байранд цахилгаан тогоо, хиншүү сорогч тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргасан.
Булган аймгийн Булган сумын Ачуут багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 23:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:21 цагт очиход иргэн Д-гийн “Сонато-5” загварын суудлын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 02:37 цагт цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 02:42 цагт очиход иргэн Э-гийн 13х25 метрийн хэмжээтэй хашааны 1 м орчим хэсэг шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 02:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 03:07 цагт очиход иргэн В-гийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР