Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудын уулзалт боллоо

9X1A9968.jpg

Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмын хүрээнд улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий  30 хуулийн этгээд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж бөгөөд өнөөдөр эдгээр зөвшөөрөл бүхий байгууллагуудын  уулзалтыг зохион байгууллаа.

Дээрх байгууллагууд нь  2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд  390 гаруй аж ахуй нэгж, байгууллагуудад гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийж, эрсдэлийг бууруулахад шаардлагатай арга хэмжээний зөвлөмжийг байгууллага бүрт тусгайлан боловсруулан өгч ажиллаж байна.

Тухайлбал, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ОБЕГ-т хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Дат Консатинг” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр анги, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын I сургууль, Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордон зэрэг барилгад газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээг хийж байгаа юм.

Тус үнэлгээг  Японы олон улсын байгууллага /ЖАЙКА/-аас хэрэгжүүлсэн “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан аргачлалын дагуу үнэлж байна.

Уулзалтаар дээрх хийгдэж байгаа эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулан хэлэлцэж, төслийн олон улсын зөвлөхүүдтэй санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top