Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын ажлын бүтээмж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага эзэмшүүлэх, цэргийн хэргийн мэдлэг, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор бүтцийн нэгжүүдийн аврагч холбоочин, дуудлага хүлээн авагч нарын танхимын болон хээрийн сургалт дадлагыг зохион байгуулж байна.
Алба хаагчид Хан-Уул дүүргийн 14-р хороо Түргэний аманд ой, хээрийн түймрийн үеийн холбоо зохион байгуулалт, гал түймэр унтраах, аврах ангийн автомашинд суурилагдсан montrack gps системийг ашиглах, хөдөлгөөнт удирдлагын байранд хээрийн нөхцөлд холбоо зохион байгуулалт хийх дадлагыг хийж байна.
Мөн сансарын холбооны иридиум утас, байршил тодорхойлогч ашиглан бүлгийн холбоо зохион байгуулах дадлага сургуулийг хийж гүйцэтгэн, шинэ мэдлэг мэдээлэл, чадвар эзэмшиж, туршлага солилцох юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.