“Онцгой байдлын булан” байгуулж, тохижуулав

312709273_902870510682554_520560222678727154_n-77a02u148d5sp7nscgz8j0u8i2bkbvce7o04y32chts.jpg

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дах Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид тус сумын 28 дугаар цэцэрлэгийн багш, ажилчидтай хамтран цэцэрлэгийн бэлтгэл ангид “Онцгой байдлын булан” байгууллаа.

Тус буланг “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн аяны хүрээнд байгуулж, гал унтраах тусгай автомашин, хөдөлмөр хамгааллын хувцасны иж бүрдлийг хийж тохижуулсан юм.

Ингэснээр хүүхдийг ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал унтраах багаж зэвсэглэмжтэй зөв харьцах талаар анхан шатны мэдлэг чадварыг эзэмшүүлэх боломжтой боллоо гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top