Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын няравуудын мэргэшүүлэх сургалтыг энэ сарын 9-10-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Л.Болдбаатар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалтад 80 орчим алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд анхан шатны баримт хөтлөлт, хөрөнгө, бараа материалын хөдөлгөөний бүртгэл, тайлан, байгууллагын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлж байгаа эд хөрөнгийн бүртгэлийн программ, хувцас хэрэглэлийн хэмжээ тогтоох аргачлалын талаар мэдээлэл өгөх юм.
Мөн ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн хангалтын талаар мэдээлэл солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.