Галыг бүрэн унтрааж, шалтгаан, нөхцлийг тогтоохоор ажиллаж байна

420C6E80-8709-4E47-AD34-244A72D9966B.jpeg

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл-Экспод гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 10-ны өдрийн 06:28 цагт ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Street food хоолны газрын дээврийн хэсэгт гал гарч байсан.

Алба хаагчид 06:53 цагт тархалтыг зогсоож, 07:20 цагт бүрэн унтраалаа. Гал түймэр гарсан шалтгаан, нөхцлийг тогтоохоор Гал түймрийн улсын хяналтын байцаагч, галын шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top