Булган аймгийн Тэшиг, Баян-Агт, Сайхан, Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Баяннуур, Рашаант зэрэг өвөлжилт хүндэрч байгаа сумдын малчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын уриалгын дагуу байгууллага, аж ахуй нэгжүүд хандивын аяныг өрнүүлж байна.
Энэ аяны хүрээнд өнөөдөр тус аймгийн ХАА-н МСҮТөв, Булган МСҮТөвийн багш, ажилчин оюутнуудаас 1,5 сая төгрөгийн малын тэжээл, нэмнээ, саван ажлын бээлий, дулаан хувцас, ахуйн хэрэгцээний бараа материалыг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.