Өдөрлөгт алба хаагчид гэр бүлийн хамт оролцлоо

00D78415-3988-47F7-8F3C-963EA76092E5.jpeg

НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  “Дасгал хийж дархлаагаа дэмжье” аяны хүрээнд “Зөв хооллолт-Зохистой хөдөлгөөн” гэр бүлийн өдөрлөгийг  зохион байгууллаа.

Алба хаагчдын зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, эрүүл, зөв хооллох аргазүйн мэдлэг олгох зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгт хэлтсийн алба хаагчид гэр бүлийн хамт оролцсон юм.

Энэ үеэр Монголын Мастер тогооч нарын холбооны гишүүн хоолны технологич Б.Нарантуяа эрүүл, зөв хооллох талаар мэдээлэл хийж, багуудын бэлтгэсэн хоолонд үнэлэлт өглөө.

 Нийлбэр дүнгээр  Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн II салааны “Ногоон” баг тэргүүлж, “Ягаан” баг удааллаа гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top