БГД-ийн 16-р хороо 2-60 айлын 1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 13:23 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар тасгийг очиход 5 давхар байшингийн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраасан байна. Гал түймрийн улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт ихтэй иргэд угаартаж амь насаа алдах эрсдэлтэй байсан тул 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж аюулгүй газарт гарган амь насыг нь аварлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Гал түймрийн утаанд иргэд угаартаж амиа алдах эрсдэлтэй байсныг амжиж аварлаа
