Гал унтраах тактик болон аврах ажиллагааны хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулав

32403A1C-44CB-49BD-A134-2F538C0AFCBA.jpeg

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгээс Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдад “Анхны тусламж”-ийн ахисан шатны сургалтыг энэ сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Гал түймэр унтраах, аврах  32 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчидтай хамтран гал унтраах тактик болон аврах ажиллагааны дадлага сургуулийг ерөнхий боловсролын “Тэмүүжин” цогцолбор сургуульд хийлээ.

Дадлагаар сургуулийн хичээлийн байрны хоёр давхарт гарсан галыг унтраах, олон хүнийг хамарсан ослын үед эрэмблэн ангилалтыг шуурхай зохион байгуулах, хээрийн эмнэлэг дэлгэх,  амилуулах суурь тусламж болон гэмтэл бэртлийн үед яаралтай эрүүл мэндийн ахисан шатны тусламж үзүүлэх, нэрвэгдэгчийг өндрөөс буулгах, зөөвөрлөх зэрэг сургуулилтыг хийж гүйцэтгэсэн юм.

Хамтарсан дадлагад ерөнхий боловсролын “Тэмүүжин” цогцолбор сургуулийн 520 гаруй багш, ажилтан, сурагч хамтран оролцож, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлагатай боллоо гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top