Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн сангийн санхүүжилтээр ОБЕГ-т хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн мэдээллийн хэрэгцээнд төрийн байгууллагын оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэхүү төслийн гуравдугаар үр дүн нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилт, эрсдэлийг шилжүүлэх хууль, эрх зүйн орчин, бодлого, зохицуулалт, төсөв санхүүгийн арга хэрэгслийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Өнөөдрийн сургалтаар гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн зорилго, агуулгыг хэлэлцэж, төслийн хүрээнд боловсруулсан дүн шинжилгээний үр дүнгээс танилцуулах, холбогдох талуудаас шаардлагатай төсвийн мэдээллийн талаар санал солилцож байна.
Мөн гамшгийн эрсдэлийг тогтоон барих, шилжүүлэхэд чиглэсэн төр болон хувийн хэвшлийн байгууллагын гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн арга хэрэгсэл, эрсдэлийн санхүүжилт, даатгалын хувилбаруудын талаарх олон улсын сайн туршлагыг хуваалцаж, нутагшуулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа тус сургалтад холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.