Галын аюулгүй байдлыг хангууллаа

3A79180B-CD73-4DC7-A8DA-2CF9E02CF098.jpeg

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Таван толгой түлш” ХХК, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэстэй хамтран Галын аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Таван толгой түлш ХХК-ийн хяналтын инженер Б.Өлзийбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбат нар оролцсон юм.


Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид “Таван толгой түлш” ХХК-ийн ажилтнуудтай хамтран гэр хорооллын айл өрхүүдээр орж, аюулгүй галлагааны зөвлөмж өгч, гэр, орон сууцны галын аюулгүй байдлыг хангууллаа.

Налайх дүүрэгт 2022-2023 онд 8 хорооны нийт 7691 айл өрх шахмал түлш хэрэглэнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top