Аврах ажиллагаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 39-Б байрны 1 дүгээр орцны цахилгаан шатанд хүн гацсан байна гэсэн дуудлагыг 2016.02.09-ний өдрийн 15:32 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээ ажиллаж иргэн З /66 настай, эрэгтэй/, Э /55 настай, эмэгтэй/ нарыг гарган гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар байрны 3 дугаар орцны цахилгаан шат гацаж, хүн гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.02.09-ний өдрийн 21:18 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /61 настай, эрэгтэй/, Т /30 настай, эрэгтэй/, Б /35 настай, эрэгтэй/, Х /31 настай, эмэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/, О /4 настай, эмэгтэй/, Ц /8 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нарыг гаргасан.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн “Өмнө хөлцөөт” гэдэг газар иргэн А-гийн 8 үхэр 2015.12.27-ны өдөр өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-гийн 4 үхэр 2016.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20-ны өдрийн 168 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаан худаг” гэдэг газар малчин Э-гийн 2 хонь 2016.01.10-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 154 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Халзангийн хөндий” гэдэг газар иргэн Ж-гийн 2 хонь 2016.01.12- ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 157 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар малчин Д-гийн 2 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр “Хонины цэцэг” шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн 221 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтийн-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонь “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Зэрэглээт” гэдэг газар малчин Г-гийн 9 хонинд 2016.01.26-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.01-ний өдрийн 57 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Хонгор багийн “Цагаан дэрс”, “Тосон”, “Шүүт”, “Хагтын хөндий” гэдэг газруудад малчин А, Э, О нарын нийт 5 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.22-ны өдрийн 176 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Улаан-Овоот” гэдэг газар малчин Б, Э, Б нарын 25 хонь, мөн багийн “Ар хүрэм” гэдэг газар малчин Г.Эрдэнэбаярын 2 хонь, нийт 27 хонь 2016.01.17-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.02-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хадат толгой” гэдэг газар малчин М-ийн 110 хонь 2016.02.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.02-ны өдрийн 58 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн нутаг “Шар хавцлын-Ам” гэдэг газар малчин А-гийн 7 хонь 2015.01.26-ны өдөр “ Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.01-ний өдрийн 56 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Орбит” гэдэг газар малчин Б-гийн 31 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай дуудлагыг 2016.02.04-ний өдөр хүлээн авсан. УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.03-ны өдрийн 230 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн “Бугат” гэдэг газар оторлож байгаа малчин Ч-гийн 3 үхрийг 2016.01.22-ны өдөр чоно урсан. Сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 14 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Хайлааст” гэдэг газар малчин С.Чимэд-Осорын 1 үхэр 2016.01.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 317/307 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Могод сумын Баясгалант багийн “Хандын өвөлжөө” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.28-ны өдрийн 318/308 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Хяргас сумын Бугат багын “Бор хайрханы бэл” гэдэг газар малчин М-ийн баруун гар, 2 үхэр, 2 адууг, 2016.01.29-ний өдөр чоно хазсан. Тухайн чоныг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.30-ны өдрийн 152 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайст багийн “Цагаан хад” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2016.01.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн зөрчлийн 2 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд эзэн нь тодорхойгүй байшин, үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.09-ний өдрийн 09:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.09-ний өдрийн 11:06 цагт хүлээн авч тусдүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.09-ний өдрийн 17:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.10-ны өдрийн 06:11 цагт хүлээн авч тусдүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.
4. Техникийн холбогдолтой осол:
Тээврийн хэргслийн осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг Дархан-Сэлэнгийн хаалганы орчимд авто замын зорчих хэсэгт Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймгийн чиглэлд явж байсан 06-93 СЭҮ улсын дугаартай “Приусс” загварын автомашин замын хажуу уруу унаж, осолдсон гэсэн дуудлагыг 2016.02.09-ний өдрийн 11:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /28 настай, эмэгтэй/, У /35 настай, эмэгтэй/, С /4 настай, эрэгтэй/, С /5 настай, эрэгтэй / нар хөнгөн гэмтсэн байсныг тусламж үйлчилгээ үзүүлэн, эмнэлгийн байгууллагад;
Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн нутаг ”Шургадагийн сай” гэдэг газар Улаангомоос Түргэн сумын чиглэлд явж байсан УВХ 67-69 улсын дугаартай “Кроун” загварын автомашин гүүрний хашлага давж тэгнэсэн байдалтай унах гээд байна гэсэн дуудлагыг 2016.02.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг татан гаргаж, Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР