Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор болон Завхан голын эхээр -10-15 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +4+9 градус дулаан, бусад нутгаар -2+3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 3-8 м/с, 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-ны өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 17-ны өдөр Алтайн салбар уулсаар, 18-ны өдөр нутгийн зарим газраар 15-17 м/с ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -24-29 градус, өдөртөө -10-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +5+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10-15 градус, өдөртөө -2+3 градус дулаан байна. 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчины 4 дүгээр гудамжтгд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 14:14 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бэрх уулын задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн хана, таазны хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 3×4 метр хэмжээтэй тахианы байранд хураалгаатай эд, хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, “Алтан-Овоо” гудамж, автозамын зорчих хэсэгт, Ө-47°91’94.173″, У-106°7816’782” суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 21:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “Аксент” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 36 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 21:27 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 3х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн “Их тогоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ 11.13-ны өдрийн 03:00 цагийн орчим гэр шатсан тухай  мэдээллийг мөн өдрийн 09:28 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход малчин Б-ын 4 ханатай гэр, эд хогшил шатаж дууссан байсан тухай мэдээллийг Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 06:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн “Нүхэн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 154 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдаж нас барсан тул цогцсыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11.13-ны өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашин, “Титан” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээг дотор хавчуулагдаж нас барсан иргэн Т /29 настай, эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. 

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Ханын материалын эцэс”-т дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11.13-ны өдрийн 07:07 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. /Тухайн иргэний мэдээллийг тодруулахаар цагдаагийн байгууллагаас ажиллаж байна/

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top