1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Булган, Орхон, Өмнөговь аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14-өөс-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -8-аас-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1 градус хүйтнээс +4 градус дулаан, бусад нутгаар -3 -аас-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өдөртөө -3-аас-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 13, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -22-оос-27 градус, өдөртөө -10-аас-15 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15-аас -20 градус, өдөртөө -5-аас-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4-өөс-9 градус хүйтэн, өдөртөө +4-өөс+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10-аас-15 градус, өдөртөө 0-оос-5 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 07:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 07:20 цагт очиход иргэн Б-гийн 10х13 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:08 цаг ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 5 дугаар давхрын айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:34 цагт очиход иргэн Н-ийн 2 өрөө /34 м2/ байрны ариун цэврийн өрөөнд эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн Н /61 настай, эмэгтэй/ угаартсан байсныг НТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхан баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км, сумын төв/-т уурын зуухны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:55 цагт очиход 20х6 метрийн хэмжээтэй уурын зуухны дээвэр шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 27 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 18:35 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн-Амны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 20:08 цагт очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Зулзагын гол гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 11 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 36 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 20:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 20:52 цагт очиход иргэн Б-гийн 16х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 01:20 цаг ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн амны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 01:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 01:45 цагт очиход иргэн О-гийн хашаанд хураалттай мод, 14х12 метрийн хэмжээтэй 3 давхар монсардтай байшингийн гадна хана тус тус шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум /Монгол Улсын хилээс хойд зүгт 160 км/-т 11.11-ний өдрийн 15:25 цагт Оросын холбооны Улсын Буриад Улсын Байгаль нуурт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 11.11-ний өдрийн 15:32 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон бусад сумдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Цүүц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 90 км, Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 65 км/-т 11.04-ний өдөр 8 хүн самарт явж байснаас тухайн өдрийн 13:00 цагийн орчим иргэн Ө сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 11.08-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, “Зэд хантай бүтээлийн нуруу” Дархан цаазат газрын байгаль хамгаалагч, хамт самарт явсан иргэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Ө /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11.11-ны өдрийн 08:00 цагаас 18:30 цаг хүртэл тус сумын Атар багийн “Жинстэй” гэдэг газраас зүүн хойд зүгт 35 км-т “Цэлтэрийн гол“ гэдэг газар хүртэл зохион байгуулсан. 11.12-ны өдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд бага насны 2 хүүхэд гэртээ цоожлогдсон онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 10:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:36 цагт очиход тус байрны 3 дугаар давхарт оршин суух хаягтай Н /3 настай, эмэгтэй/, А /1 настай, эмэгтэй/ нар гэртээ цоожлогдсон байсныг 4 дүгээр давхрын айлын цонхоор аврах олс ашиглан бууж, хаалгыг онгойлгон иргэн Г-д хүлээлгэн өгсөн.
Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон тухай дуудлагыг 11.11-ний өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын, Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 13:46 цагт очиход тус байрны 2 дугаар давхарт Г /2 настай, эрэгтэй/ гэртээ цоожлогдсон байсныг 4 давхар байрны дээвэр дээрээс аврах олсоор бууж хаалгыг онгойлгон орж иргэн Б-д хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 11.11-ний өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8 км замыг туулан 21:31 цагт очиход иргэн Н /61 настай, эмэгтэй/ хаалгаа нээж өгөхгүй байсныг тэлэгч багаж ашиглан хаалгыг онгойлгон орж, тухайн иргэнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн цагдаа болон иргэн У нарт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР