“Бид нэг баг” хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгууллаа

314969469_507097221439053_8286615065545986554_n.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын “Эцэг эхийн зөвлөл”-өөс санаачлан  алба хаагчдын гэр бүлийн дунд “Бид нэг баг” хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд оролцсон багийн гишүүд бэлхүүснээс устай сав дүүжлэн урьдаас бэлтгэсэн конусыг онож унагах, хөлөндөө шаар уяж бие биенийхээ шаарыг хагалах, цэвэр усны тодорхой хэсгийг ууж эргүүлэн шидэж байрлуулах, хүүхдүүд хөл гарын мөрөн дээр дарааллын дагуу тааруулж үсрэх зэрэг таван төрлийн хөгжөөнт тэмцээнээр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

 Нийлбэр дүнгээр тэргүүн байрт Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ц.Идэшийн гэр бүл, дэд байрт Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Бат-Одын гэр бүл, гутгаар байрт  Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангийн гэр бүл шалгарч ивээн тэтгэгч байгууллагын шагнал хүртлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top