Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлэгийн зүүн талын 18-А байрны цахилгаан шат гацаж хүн гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.02.13-ны өдрийн 22:58 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн М /73 настай, эмэгтэй/, Л /70 настай, эмэгтэй/, М /53 настай, эмэгтэй/, Д /3 настай, эрэгтэй/, Д /53 настай, эрэгтэй/, Э /53 настай, эмэгтэй/, Г /30 настай, эрэгтэй/, Ц /30 настай, эмэгтэй/, С /77 настай, эмэгтэй/,  Э /28 настай, эмэгтэй/, Э /52 настай, эрэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг  гаргасан.

Төв аймгийн Баян сумын нутаг, Төмөр замын 12 дугаар зөрлөгт 79-39 УНУ улсын дугаартай Тоёота “Приус-20” загварын автомашин цасанд сууж, дугуй нь хагарсан хүн хөлдөх гээд байна гэсэн дуудлагыг 2016.02.13-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч Багахангай дүүргийн онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, татан гаргаж, иргэн Б /30 настай, эмэгтэй/, С /16 настай,эрэгтэй/ нарыг аварсан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 89 км-т 2016.02.13-ны өдрийн 18:18 цагт  /Ө-50087/00//, У-98003/00/// 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг дарга Н.Батбаяраас тодруулахад иргэдэд мэдрэгдээгүй тухайн газар нь “Улаан тайга” гэдэг газар бөгөөд айл нутагладаггүй.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 92 км-т 2016.02.13-ны өдрийн 22:00 цагт  /Ө-50088/00//, У-97096/00/// 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг дарга Н.Батбаяраас тодруулахад иргэдэд мэдрэгдээгүй гэсэн.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаан худаг” гэдэг газар малчин Э-гийн 2 хонь 2016.01.10-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 154 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Халзангийн хөндий” гэдэг газар иргэн  Ж-гийн 2 хонь 2016.01.12- ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 157 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар малчин Д-гийн 2 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр “Хонины цэцэг” шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн 221 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтийн-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонь  “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Зэрэглээт” гэдэг газар малчин Г-гийн 9 хонинд 2016.01.26-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.01-ний өдрийн 57 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Халзан сумын Хонгор багийн “Цагаан дэрс”, “Тосон”, “Шүүт”, “Хагтын хөндий” гэдэг газруудад малчин А, Э, О нарын нийт 5 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.22-ны өдрийн 176 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Улаан-Овоот” гэдэг газар малчин Б, Э, Б нарын 25 хонь, мөн багийн “Ар хүрэм” гэдэг газар малчин Э-гийн 2 хонь, нийт 27 хонь 2016.01.17-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.02-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хадат толгой” гэдэг газар малчин М-ийн 110 хонь 2016.02.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.02-ны өдрийн 58 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн нутаг “Шар хавцлын-Ам” гэдэг газар малчин А-гийн 7 хонь  2015.01.26-ны өдөр “ Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.01-ний өдрийн 56 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Орбит” гэдэг газар малчин Б-гийн 31 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай дуудлагыг 2016.02.04-ний өдөр хүлээн авсан. УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.03-ны өдрийн 230 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Могод сумын Баясгалант багийн “Хандын- Өвөлжөө” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.28-ны өдрийн 318/308 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн “Бор хайрханы бэл” гэдэг газар малчин М-ийн баруун гар, 2 үхэр, 2 адууг, 2016.01.29-ний өдөр чоно хазсан. Тухайн чоныг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийж дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.30-ны өдрийн 152  дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайст багийн “Цагаан хад” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2016.01.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын  Шивээ багийн “Бэрх” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр:  

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн зөрчлийн 4 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байшин, хүнсний мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.13-ны өдрийн 11:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Багахангай  дүүргийн 1 дүгээр хороонд 17-88 ТӨВ улсын дугаартай “Соната-2” загварын автомашин  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.13-ны өдрийн 15:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.13-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 9 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top