Азийн хөгжлийн банкнаас Онцгой байдлын ерөнхий газарт “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд олон улсын Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжилтэн, доктор, Жианпин Ян, Гамшгийн эрсдэлийн удирдлагын үндэсний мэргэжилтэн, төслийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан нар Онцгой байдлын сургуулийн багшлах бүрэлдэхүүнд төслийн судалгааны ажлын үр дүнг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.
Түүнчлэн тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн үр дүнг сургалтын хөтөлбөрт тусгах талаар харилцан санал солилцсон юм.
Төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуульд КОХА цахим номын сангийн системийг хүлээлгэн өгч, сонсогч, оюутан, сурагчдын бүтээл болон бусад эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ном, хэвлэлүүдийг цахимаар байршуулж, номын санч, оюутан, багш нарт цахим номын сангийн нөөц, бичиг баримтыг тухтай ашиглах нөхцлийг бүрдүүлээд байна.