Истанбулд дэлбэрэлтийн улмаас зургаан хүн АМИА АЛДЛАА

df9e5fe2ff1a4e1c94ca9d2e8040696e.jpeg

уркийн Истанбул хотын Истиклял явган хүний гудамжинд өчигдөр /2022.11.13/ дэлбэрэлт болжээ.

Туркийн Дэд ерөнхийлөгч Фуат Октай “Дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн гэмтэж бэртсэн. Гэмтэж бэртсэн 81 хүний 39 нь эмнэлгийн тусламж аваад харьсан” гэж мэдэгдсэн байна.

Истанбул хотын Ерөнхий прокурорын газраас “Дэлбэрэлтийг террорист ажиллагаа байж магадгүй гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэж мэдэгджээ.

Шархадсан хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Истанбулд болсон дэлбэрэлт террорист ажиллагаа байх магадлалтай байна” гэж мэдэгджээ. Тэрбээр Истиклял гудамжинд тэсрэх бөмбөгтэй халдлага болсон гэж үзэж байгаа аж.

Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу болон Хуульзүйн сайд Бекир Боздаг нар Истанбул хотод иржээ.

scroll to top