Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн бөгөөд зарим жижиг болон дунд зэргийг голуудад 15-25 см зузаан мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
Ихэнх гол мөрнүүд хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.