Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимээс “Зайнаас тандан судлалын шинжлэх ухааны аргыг хөдөө аж ахуйн болон гамшиг судлалын салбарт хэрэглэх нь” сэдэвт ахисан түвшний мэргэшүүлэх сургалтыг энэ сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад эрдэмтэн багш, алба хаагч, хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд хамрагдаж байгаа бөгөөд сургалтын төгсгөлд олон улсын төслийн сургалтад хамрагдсан гэрчилгээ гардуулах юм.
Оролцогчид хиймэл оюун ухаан, үүлэн технологи, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, боловсруулалт сэдвийн хүрээнд мэдээлэл солилцож байна.
Мөн хувь хүний хөгжил, манлайлал, статистик тоон боловсруулалт, робот технологи зэрэг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хүрээнд нэвтэрсэн шинэ техник, технологийн ололт амжилтыг судалгааны ажилд нэвтрүүлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.