Мэргэжлийн ур чадварын буухиа тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав

315578585_5651097651650706_5761861847707349335_n.jpg

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мэргэжлийн ур чадвар”-ын буухиа тэмцээн НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн сургалт, дадлагын талбайд боллоо.

Тэмцээнд “Аврагч гал сөнөөгч” мэргэжлийн 419-421 дамжаа, “Холбооны бага мэргэжилтэн” бэлтгэх мэргэжлийн 422 дугаар дамжаа, Онцгой байдлын сургуулийн бакалаврын 621, 631, 632 дугаар дамжааны нийт 10 багийн 100 гаруй сонсогч, суралцагч оролцсон юм.

Багууд гал түймэр унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах тусгай зориулалтын хувцасыг норматив хугацаанд өмсөх, зам тээврийн ослын үед ашиглах “Hоlmatro” багажийг ажилд бэлтгэх, осолдсон тээврийн хэрэгслээс нэрвэгдэгчийг гаргаж аюулгүй бүс рүү зөөвөрлөх, эмнэлгийн яаралтай анхан шатны тусламж үзүүлэх, гамшгийн үеийн холбоо зохион байгуулах, мэдээ, мэдээлэл дамжуулах гэсэн зургаан цэгт буухиа байдлаар дасгал, даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгарууллаа.

Мэргэжлийн ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдыгаа манлайлан тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид дадлага хийсэн сонсогчид, дэд байрт Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжаа, гутгаар байрт Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангид дадлага хийсэн сонсогчид тодорсон юм гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top