1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Цасанд саатсан: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүрдийн багийн “Давхар ширээт” гэдэг газар Ланд-76 загварын 00-97 ДАХ улсын дугаартай, Токсин загварын 34-52 УНЧ улсын дугаартай автомашинууд цасанд сууж, шатахуун дууссан гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2016.02.17-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр гарч ажиллан Шилийн богдоос 50 км-т цасанд суусан байсныг татан гаргаж 7 иргэнийг 2 автомашины хамт Баруун-Урт суманд 2016.02.18-ны өдрийн 22:00 цагт чирж авчиран аюулгүй болгосон.
Говь-Алтай аймгийн Бигэр-Есөнбулаг сумын чиглэлд Фургон загварын 29-30 ГАА улсын дугаартай автомашин хүнд өвчтөн зөөвөрлөж яваад Наран багийн “Дөтийн даваа” гэдэг газар цасанд суусан тухай дуудлагыг 2016.02.19-ний өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллан цаснаас татан гаргаж, 8 иргэнийг автомашины хамт Есөнбулаг суманд 2016.02.19-ний өдрийн 07:30 цагт ирсэн.
Цасанд боогдсон: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хаг багийн нутаг “Модон хөшөөт” гэдэг даваа /сумын төвөөс 30 км-т/ цасанд хаагдсан, иргэд, малчид, тээвэрчид зорчиход хүндрэлтэй, нээж тусламж үзүүлээч гэсэн дуудлагыг 2016.02.18-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.02.18-ны өдрийн 20:00 цагт тус давааны замын цасыг арилгаж зорчих хэсгүүдийг нээсэн.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 30 дугаар байрны 3 дугаар орцны цахилгаан шат гацаж бага насны 2 хүүхэд гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн З /9 настай, эрэгтэй/, Э /9 настай, эрэгтэй/ нарыг цахилгаан шатнаас гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаан худаг” гэдэг газар малчин Э-гийн 2 хонь 2016.01.10-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 154 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Халзангийн хөндий” гэдэг газар иргэн Ж-гийн 2 хонь 2016.01.12- ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 157 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар малчин Д-гийн 2 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр “Хонины цэцэг” шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн 221 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтийн-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонь “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Зэрэглээт” гэдэг газар малчин Г-гийн 9 хонинд 2016.01.26-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.01-ний өдрийн 57 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Хонгор багийн “Цагаан дэрс”, “Тосон”, “Шүүт”, “Хагтын хөндий” гэдэг газруудад малчин А, Э, О нарын нийт 5 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.22-ны өдрийн 176 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хадат толгой” гэдэг газар малчин М-ийн 110 хонь 2016.02.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.02-ны өдрийн 58 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн нутаг “Шар хавцлын-Ам” гэдэг газар малчин А-гийн 7 хонь 2015.01.26-ны өдөр “ Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.01-ний өдрийн 56 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Орбит” гэдэг газар малчин Б-гийн 31 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай дуудлагыг 2016.02.04-ний өдөр хүлээн авсан. УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.03-ны өдрийн 230 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцагаан сумын Гурвантүрүү багийн “Батын шорвог” гэдэг газар малчин Э-гийн 15 хонинд 2016.02.08-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 245 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Дунгийн нуур” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2016.02.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 253 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайст багийн “Цагаан хад” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2016.01.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Бэрх” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн “Логын шар зүрх” гэдэг газар малчин Э-гийн 1 нохой 2016.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устган, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болх нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн 2, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Шинэ-Алтай захын хашаанд чиргүүлтэй өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.18-ны өдрийн 06:38 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.18-ны өдрийн 12:02 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд айл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.18-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар, гэрэл холбоо, автомеханик шатны тасгуудын нийт 25 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймрээс 1-5 дугаар давхрын 17 айлын 37 том хүн, 15 хүүхэд нийт 52 иргэнийг утаажилтын бүсээс авран хамгаалж, эмнэлгийн анхан шатын тусламж үзүүлэн НТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.18-ны өдрийн 16:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт айл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.18-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.18-ны өдрийн 21:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР