Сурагчдыг сургагч багшаар бэлтгэж байна

4-5.jpg

Гамшгаас хамгаалах сургалтын, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвөөс “Сургагч-Сурагч” хөтөлбөрийн сургалтыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад нийслэлийн 52 дугаар сургууль, Баянгол дүүргийн “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдаж байгаа юм.

“Бэлэн бай” сургалтын багцийн хүрээнд гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, обьектын болон ой, хээрийн түймэр, газар хөдлөлт, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах арга ухаанд сургаж, сургалтын хэрэглэгдэхүүн, батламжийг сургалтын төгсгөлд гардуулан өгнө.

Сурагчид олж авсан мэдлэгээ өөрийн сургуулийн дүү нар, ангийн найзууддаа дамжуулан заах байдлаар гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулах юм гэж Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвөөс мэдээллээ.

scroll to top