1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус дулаан, бусад нутгаар -2 градус хүйтнээс +3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. Өдөртөө 0 градус орчим байна.
Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -10…-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -3…-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 400 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/-т Иргэн Б-ын 12х8 метрийн хэмжээтэй байшин 11.14-ний өдрийн 15:40 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 11.15-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан.Тус сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид “Энержи ресурс” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Б-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 45 минут ажиллан гал түймрийг бүрэн унтраасан тухай мэдээллийг багийн дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 17 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 09:47 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 4х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 46 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим баг, 50 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30 дугаар гудамжинд нийтийн байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 19:07 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 25х10 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны дээвэр шатаж байсныг 01:50 цаг ажиллан унтраасан.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Онгоцон-Ухаа” багийн “Нэгдүгээр тасаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км/-т Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 8 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Ар гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 270 км, сумын төвөөс зүүн зүгт 23 км, Ө-51°03’00.0”, У-100°00’00.0”/11.15-ны өдрийн 08:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 08:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР