Ахлах ахлагч Ө.Бямбагэмпил спортын дэд мастер цол хүртлээ

314905420_1996571433879970_2970579927256434061_n-2.jpg

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ө.Бямбагэмпил сагсан бөмбөгийн спортын дэд мастер цол хүртлээ.

Ахлах ахлагч Ө.Бямбагэмпил нь Онцгой байдлын байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд сагсан бөмбөгийн спортоор 2012 оноос хойш 10 дахь жилдээ, гар бөмбөгийн спортоор 3 дахь жилдээ хичээллэж байна.

Тэрбээр аймаг, албаны хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцдог алба хаагч юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top